Бүтээгдэхүүний тайлбар:
90-ээд оны ретро болон Y2K хэв маягийг орчин үеийн трэндтэй хослуулсан, урд хэсгийн өвөрмөц тод цайралттай эмэгтэй трапец жинсэн өмд. Биеийн галбирыг маш гоё зөв харьцаатай, хөлийг урт харагдуулдаг шилдэг зүсэлттэй загвар юм.
Загвар: Налуу трапец (Flared / Bootcut Fit). Түнх болон гуя хэсгээрээ биеийн галбирыг дагаж цэвэрхэн суугаад, өвдөгнөөсөө доошоо бага зэрэг өргөсөн уналт үүсгэдэг тул маш эмэгтэйлэг, загварлаг харагдуулна.
Материал: Биеийн хэлбэрийг дагаж тухтай суух уян хатан, суналттай (Stretch) чанартай деним даавуу. Өвдөг гарч хэлбэрээ алдахгүй, өмсөхөд зөөлөн эвтэйхэн.
Дизайн: Гуя болон өвдөгний урд хэсгийг дагасан уусгалттай том цайралт болон түнхний угаалт эффект (Whiskers) нь жинсийг илүү винтэж, өвөрмөц загвартай болгож байна.
Зохицол: Богино топ (Crop top), бариу подволк, болон богино савхин курткатай хослуулбал Y2K стилийг төгс гаргана. Өндөр өсгийтэй гутал, лофер эсвэл зузаан ултай пүүзэн дээр өмсөхөд хөлийг маш урт харагдуулна.






