Shoplate
Бараа хайх...
Зар нэмэх

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сар

Бид таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдаг талаар энэхүү бодлогод тайлбарласан болно.

1. Цуглуулдаг мэдээлэл

Бид таны нэр, утас, и-мэйл, хүргэлтийн хаяг зэрэг захиалга биелүүлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулдаг.

Мөн платформын ашиглалтын статистик, төхөөрөмжийн мэдээллийг үйлчилгээгээ сайжруулах зорилгоор боловсруулдаг.

2. Мэдээллийг ашиглах нь

Таны мэдээллийг захиалга боловсруулах, хүргэлт зохион байгуулах, харилцагчийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглана.

Таны зөвшөөрсөн тохиолдолд урамшуулал, шинэ бүтээгдэхүүний мэдээллийг илгээж болно.

3. Мэдээллийн хамгаалалт

Бид таны хувийн мэдээллийг орчин үеийн шифрлэлт болон аюулгүй байдлын стандартын дагуу хамгаалдаг.

Төлбөрийн мэдээлэл нь баталгаажсан төлбөрийн системээр дамжин боловсруулагдана.

4. Гуравдагч этгээдтэй хуваалцах

Бид таны мэдээллийг зөвхөн захиалга биелүүлэхэд шаардлагатай худалдаачин, хүргэлтийн үйлчилгээтэй хуваалцана.

Хууль ёсны шаардлагаас бусад тохиолдолд таны мэдээллийг гуравдагч этгээдэд зарж борлуулахгүй.

5. Facebook болон Messenger

Худалдаачин өөрийн Facebook Page-ийг Shoplate-тэй холбоход бид Facebook-ээс Page-ийн нэр, ID болон Page-ийн нэрийн өмнөөс мессеж илгээх, бараа нийтлэхэд шаардлагатай access token-ийг авна. Access token-ийг AES-256 шифрлэлтээр хадгалж, гуравдагч этгээдэд хэзээ ч дамжуулахгүй.

Худалдан авагч Page руу Messenger-ээр бичихэд бид Page-ээс өгсөн Messenger ID (PSID), мессежийн текст, сагс болон захиалга хийх үед өгсөн нэр, утас, хүргэлтийн хаягийг зөвхөн захиалгыг биелүүлэх, харилцааны түүхийг худалдаачинд харуулах зорилгоор хадгална.

Бид Facebook-ээс авсан мэдээллийг зар сурталчилгаа, профайл үүсгэх эсвэл худалдах зорилгоор ашиглахгүй.

Facebook холболтоо худалдаачны админ хэсгийн “Facebook холболт” цэснээс хүссэн үедээ салгаж болно. Facebook-ийн Тохиргоо → Апп ба вебсайт хэсгээс Shoplate-ийг устгавал холболт тэр даруй салж, chatbot зогсоно. Тэндээс “мэдээлэл устгах хүсэлт” илгээвэл бид таны холболт болон access token-ийг автоматаар устгаж, хүсэлтийн баталгаажуулах код өгнө.

6. Таны эрх ба мэдээлэл устгах

Та өөрийн хувийн мэдээллээ үзэх, засах, устгах хүсэлт гаргах эрхтэй.

Мэдээлэлтэй холбоотой хүсэлт, түүний дотор Facebook болон Messenger-ээр дамжсан мэдээллээ устгуулах хүсэлтээ info@template.mn хаягаар илгээнэ үү. Бид 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

7. Facebook data (English summary)

When a merchant connects a Facebook Page, Shoplate receives the Page name, Page ID and a Page access token used only to reply to Messenger conversations and publish the merchant's products. Tokens are stored encrypted (AES-256-GCM) and never shared.

For shoppers who message a connected Page we store the Page-scoped ID, message text and the name, phone number and delivery address they provide at checkout, solely to fulfil their order and show the conversation to the merchant. We do not sell this data or use it for advertising.

Removing Shoplate under Facebook Settings → Apps and Websites disconnects the Page immediately. Sending a data deletion request from that screen automatically deletes the stored connection and access token and returns a confirmation code. You can also email info@template.mn; requests are completed within 30 days.