Бүтээгдэхүүний тайлбар:
Гудамжны чөлөөт хэв маяг (Streetwear) болон ретро стилийг илэрхийлсэн, өвөрмөц угаалттай цайвар саарал өнгөтэй эрэгтэй сул жинсэн өмд. Энгийн цэнхэр, хар жинснээс өөр, илүү содон бөгөөд загварлаг стиль бүрдүүлэхийг хүссэн залууст зориулсан төгс сонголт.
Загвар: Сул шулуун уналттай (Relaxed Straight / Wide Fit). Гуя болон шилбэ хэсгээрээ чөлөөтэй тул хөдөлгөөнд саад болохгүй, биед маш тухтай бөгөөд пүүзэн дээр маш гоё хуниастай унадаг.
Материал: Зузаан, хэлбэрээ сайн барьдаг чанартай деним даавуу. Өвдөг гарч сунахгүй, олон угаалтын дараа ч өвөрмөц саарал өнгөө чанартай хадгална.
Өнгө: Бага зэрэг бүдгэрүүлсэн ууссан эффекттэй үнсэн саарал (Washed Acid Grey).
Зохицол: Хар, цагаан өнгийн oversize подволк, hoodie (юүдэнтэй цамц), болон спорт загварын пүүзнүүдтэй хослуулан өмсөхөд маш гоё зохицно.






